Францын иргэнтэй I хавьталтай 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
3 сарын 12, 2020

"COVID-19" халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д авчирч эмчилж байгаа билээ. Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ авсан.

Харин эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Гэхдээ одоо 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах шинжилгээ авч баталгаажих юм байна.