ГИХГ оршин суух зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг 16-наас цахимаар авч эхэлнэ
3 сарын 15, 2020

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Covid-19 вирусийн тархалтын улмаас улс орон даяар хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч буюу "Т", хөдөлмөр эрхлэгч буюу "HG" ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг 2020 оны гуравдугаар сарын 16-наас цахимаар (https://evisa.mn) хүлээн авч, шийдвэрлэн хариуг и-мэйл болон мессэжээр илгээх болно. Цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд оршин суух үнэмлэхэд тэмдэглэл хийхгүй бөгөөд тэмдэглэл хийх хугацаа болон бусад мэдээллийг таны цахим хаягаар илгээнэ. Цахим хүсэлтийн лавлах: 1800-1882, 9314-1009" гэжээ.