Билгийн тооллын 29, Гоё хүүхэн одтой, улаан морь өдөр
5 сарын 14, 2018

Аргын тооллын тавдугаар сарын 14, Сумъяа гариг. Билгийн тооллын 29, Гоё хүүхэн одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5:18 цагт мандан, 20:21 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.