Угаарын хийнээс сэргийлэхийг анхааруулж байна
3 сарын 19, 2020

Хавар болж дулаарах тусам гадаад орчин болон гэр, байшингийн доторх агаарын температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг тул иргэн та болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж дараах зүйлд онцгой анхаарна уу?

-яндангаа хөөлөх

-зуухныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангах

-галлагаагаа зөв хийх

-гэр байшиндаа тогтмол агааржуулалт хийж хэвшээрэй.