Д.Нямхүү: Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж байна
4 сарын 23, 2020

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: "IV сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ховд, Дорнод зэрэг аймгуудад мөн лаборатори бэлтгэгдсэн. Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэн ирсэн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдгийг хяналтын журмаар шүүж үзсэн. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй. Мөн дархлаагаа дэмжих шаардлага байна" гэлээ.