Зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмддэг гурван бүлгийг илрүүлэв
5 сарын 5, 2020

Автомашины цонх хагалж хулгайн гэмт хэрэг үйлдэхээс гадна дээрэм хийдэг гурван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шөнө оройн цагаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, "Приус" маркийн авто машинтай, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, бусдын гар утас, бэлэн мөнгө эд зүйл дээрэмддэг. Мөн автомашины гурвалжин шилийг хагалж цүнх, үнэт эдлэл, эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчлан, шалгалтын ажиллагааг явуулж байна.