​Сонгогдоод хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажилдаа шууд ордог төрд бэлтгэгдсэн хүн УИХ-ын гишүүн болох ёстой
5 сарын 12, 2020

АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбажав нэр дэвшигчдийн талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Монголын улстөр, нийгмийн нэртэй зүтгэлтэн түүний ярилцлагаас онцлох зүйл их байна. Тодруулбал:

-Энэ жил сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч оролцоно гэж байна. Би үүнийг хоёр талаас нь харж байгаа.

-Нэгдүгээрт, одоогийн УИХ, Засгийн газар, төрийн алба хашиж байгаа хүмүүст ард түмний итгэх итгэл алдарсан юм байна. Нэг үгээр хэлэхэд тэднийг гол, чамлаж байна. Тиймээс олон нам, хүмүүс нэр дэвших саналаа илэрхийллээ.

-Хоёрдугаарт, Монгол Улс төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болжээ гэдгийг мэдэрсэн хүмүүсийн тоо ихээхэн нэмэгдсэн юм байна. Энэ нь их сайн үзүүлэлт.

-УИХ-д ямар хүн сонгогдох ёстой вэ гэдэг хэмжээгээ мэдэх хэрэгтэй.

-УИХ гэдэг дадлага хийх газар биш, дөрвөн жилийн хугацаатай мэдлэг боловсролоо дээшлүүлэх дамжаанд очиж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм.

-Тэр хүн боловсрол мэдлэг өндөр, алсын хараатай, Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, зоригтой хүн байх учиртай.

Ж.Гомбожав гуай ингэж ярьжээ. Бодууштай, мэдүүштэй үг хэлжээ. Дахин тодруулж хэлэхэд “УИХ-ын гишүүнээр сонгогдож төрийнхөө сүлд, далбаанд тангаргаа өргөөд л шууд хууль боловсруулах, бодлого тодорхойлох ажил руугаа ордог төрд бэлтгэгдсэн хүн байх ёстой юм” гэсэн байна.

Тэгвэл 208 бие даагчид дотор ийм шалгуур хангасан хүний нэг нь Нямтайширийн Номтойбаяр юм. Тэрбээр УИХ-д хоёртонтоо сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Өөрөөр хэлбэл, УИХ-д сонгогдонгуутаа төрийн бодлого тодорхойлж, хууль боловсруулах чадвар, туршлага түүнд байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Ахмад настны тухай хууль, Ниймгийн халамжийн тухай хууль, Эх, олон хүүхэдэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай зэрэг нийгэмд чухал хэрэгтэй 10 гаруй хууль санаачилж, батлуулсан нь өдгөө амьдрал дээр хэрэгжээд, үр шимийг нь олон хүн хүртээд явж байна.

Н.Номтойбаярт бас нэг авууштай чанар нь төрд бугшсан авилга, албан тушаал, хүнд суртал гээд муу муухай бүхнийг мэддэг. Үүнийг илчилж, чанга дуугарсан нэгнийг яаж хэрэгт холбогдуулж, хэлмэгдүүлдгийг ч өөрийн биеэр туулж яваа хүн. Тиймээс амин хувийн ашгаас илүүтэй монголын төрийг төрөө боловсронгуй болгож, улс орноо хөгжүүлэх шаардлагатай болсон гэдгийг мэддэг, түүний төлөө ажиллана гэдгээ ч хэлдэг.

Төрд очоод баяжина гэж олон залуус боддог, мөрөөддөг. Н.Номтойбаярын өөр нэг тодотгох зүйл бол тэрээр хангалттай мөнгөтэй, эдийн засгийн хувьд хэнээс ч хараатбус хүн. Түүний ярианаас харахад Монголын залуучуудыг ажил хийгээд амьдралд нь хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгөтэй болгох тийм хөгжлийн төлөө, тийм боломжийн төлөө зүтгэж яваа бололтой.