С.Жавхлан АН-д элсэж буйгаа зарлалаа
5 сарын 14, 2020

УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элсэж буйгаа өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.

Хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ тус намын 2020 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, намын дүрэм, туг, гишүүний батлахыг УИХ-ын гишүүн С.Жавхланд гардуулсан юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан ч АН-д элссэнээр бие даан нэр дэвшихээ больж байгаа юм. Тус намын ҮБХ энэ сарын 16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд энэ үеэр С.Жавхлан гишүүнийг нэр дэвшүүлэх эсэх, аль тойрогт өрсөлдүүлэхийг шийдвэрлэнэ.