Уурхайн тогтоол усанд живж амиа алджээ
10 сарын 13, 2020

Төв аймгийн Баянжаргалан суманд хоёр  иргэн “Приус-20” загварын суудлын автомашинтай малын эрэлд явж байгаад энджээ. 2020.10.12-ны өдөр 47 настай эрэгтэй З, 44 настай эрэгтэй С нар “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн Зүүн цагаан хошууны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэрэг гарсан байна.

Машинд гурван хүн явсан ч нэг нь автомашинаасаа өөрөө гарч чадсанаар эсэн мэнд үлджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, алба хаагчид тогтоол усны гурван  метрийн гүнээс иргэн З-ийн цогцсыг олж, тус сумын хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ. Иргэн С-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.