Өнөөдөр билгийн тооллын битүүн, хар луу өдөр
10 сарын 16, 2020

Аргын тооллын аравдугаар сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын битүүн, хар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.