Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, шуурна
10 сарын 30, 2020

Цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасаар шуурхыг анхааруулж байна. Тодруулбал, аравдугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 31-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Араваннэгдүгээр сарын 31-ээс ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градусговийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 3-аас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.