Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 350 дахь тохиолдол бүртгэгдлээ
11 сарын 3, 2020

Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын 350 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүнээс 313 нь эмчлэгдэн, бүрэн эдгэрээд байна. 

Өнөөдөр илэрсэн тохиолдлын талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор аравдугаар сарын 20-нд ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ.

Одоогоор 37 хүн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 32 хүний биеийн байдал хөнгөн, таван хүний бие хүндэвтэр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 90,951 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийжээ.