Хязгаарлалтад ороогүй 13 төрлийн байгууллагын ажилтнууд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох бол QR кодтой зөвшөөрөл авна
11 сарын 22, 2020

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг НОК-оос хийгээд байна.

Энэ хүрээнд 13 төрлийн байгууллагаас и-мэйлээр хүсэлт аваад эхэлжээ. ААН-үүд хүсэлтээ илгээхдээ,

  • Хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай ажилчдынхаа автомашины улсын дугаар, марк,
  • Тухайн машины зорчих маршрут/жолоочийн гэрээс ажлын газар хүртэлх/
  • Байгууллагын регистерийн дугаарыг илгээх шаардлагатай юм байна. 

 ААН, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран өөр өөр газарт хүсэлтээ илгээх юм байна.