Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ
11 сарын 24, 2020

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийт 4,335 хүнд шинжилгээ хийхэд ний 32 сорьцод коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод гурван  тохиолдол илэрсэн байна. Үүний нэг нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байсан. Иймд бид тухайн өрхийн эмнэлгээр үйлчлүүлсэн нийт хүмүүсийг шинжилгээнд хамруулах ойрын хавьтлуудыг тогтооход ойрын хавьтал 111 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 176 хүн байгаа юм. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 672 боллоо" гэв.

Дотоодод бүртгэгдсэн 235 халдвар: /2020.11.24/

  • Улаанбаатарт 54
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 17
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 124 байна.