УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогджээ
11 сарын 29, 2020

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад байгаа. Цаашид хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр УОК өнөөдөр 11:00 цагт хуралдсаны дараа Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогдсон байна. Хурлын дараа гаргасан шийдвэрээ танилцуулах аж. УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг билээ.