Цагдаагийн байгууллагад Ням гарагт гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага бүртгэгджээ
12 сарын 7, 2020

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр нийт 793 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 322 нь зөрчлийн, 11 нь хулгайлах хэргийн талаар гомдол мэдээлэл байсан бол гэр бүлийн хүчирхийллийн 58 дуудлага бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Мөн 24 цагийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 38 хэрэг бүртгэгдсэн бөгөөд согтуугаар автомашин жолоодсон 12 тохиолдол гарсан бол 105 хүнийг эрүүлжүүлэн саатуулсан байна.