А.Амбасэлмаа: 38 хүнээс Covid-19 халдвар илэрлээ
12 сарын 7, 2020

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арванхоёрдугаар сарын 6-нд нийт 23341 сорьцод шинжилгээ хийхэд 38 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Үүний 32 нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд ойрын 29 хавьтлаас халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 887 болоод байна.