Оюутнууд орон нутагтаа буцаж байна
12 сарын 9, 2020

Орон нутагтаа буцах оюутнуудаас энэ сарын 7-нд шинжилгээ авч эхэлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг БШУЯ-тай хамтран оюутнуудыг орон нутаг руу буцаах ажлыг өнөөдөр /2020.12.09/-өөс  зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар  2795 оюутан нийт 67 автобусаар 21 аймгийг зорьж байгаа юм. Тэд нийслэлийн гурван цэгээс нийтийн тээврээр зорчиж, гэртээ харина. Спортын төв ордны зогсоолоос 29 автобусаар 1221 оюутан Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймагт зорчжээ. Мөн ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна.