Мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтааж хийнэ
12 сарын 10, 2020

Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сард багтаан хийхээр болов. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хуулийн дагуу мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.

2019 оны байдлаар улсын хэмжээнд 70 969 315 мал тоологдож байв. Мал, тэжээвэр амьтад гэдэгт хөдөө аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа амьтдыг хамруулдаг байна. Үүнд, адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа болон гахай, шувуу, зөгийн аж ахуй орно. Харин ашиг олох зорилгогүйгээр өсгөн үржүүлж байгаа гэрийн тэжээмэл амьтад буюу муур, нохой зэрэг нь энд багтдаггүй ажээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.