Какүрюү М.Ананд Япон улсын иргэншил авчээ
12 сарын 10, 2020

Мэргэжлийн сүмогийн их аварга Какүрюү Анандыг албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авсныг албаны хүмүүс өнөөдөр мэдээллээ.  Тэрбээр зодог тайлсныхаа дараа Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм. Мангалжалавын Ананд анх 2001 онд Изүцү дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Изүцү дэвжээний ояката 2019 онд таалал төгссөн учир Какүрюү М.Ананд Мичинокү дэвжээ рүү шилжсэн билээ.