ЦЕГ: 115 хүн эрүүлжүүлэгдэж, 7 хүн согтуугаар жолоо барьжээ
12 сарын 13, 2020

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2020.12.12) өдрийн байдлаар нийт 847 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 336 нь зөрчлийнх бол,

  • хулгайлах 5,
  • гэр бүлийн хүчирхийллийн 62,
  • гэмт хэргийн шинжтэй 40 дуудлага мэдээлэл тус тус ирсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 115  хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон зөрчил гарчээ. Мөн 26 хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 42, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 47 дуудлага тус тус  102 дугаарт иржээ.