Япон улсаас 156 иргэн эх орондоо ирлээ
12 сарын 21, 2020

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 156 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг ХӨСҮТ, Холидэй, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.