43 хүн эдгэрч эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад шилжлээ
12 сарын 24, 2020

Монгол Улсад бүртгэгдсэн 1,069 тохиолдлын 54.6 хувь нь эдгэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,069 болсон. Үүнээс өнөөдөр 43 хүн эдгэрч эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад шилжиж, эдгэрсэн хүний тоо 584 боллоо. Энэ нь нийт тохиолдлын 54.6 хувь нь эдгэрээд байгаа гэсэн үг юм.

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 476 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” гэв. Мөн "Улаанбаатар хотод өмнө нь гарсан кластер халдварын ойрын хавьтлын 250 хүнээс өнөөдөр шинжилгээ аваад маргаашаас эхлэн гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Учир нь тухайн хүмүүсийн тусгаарлалтыг 14 хоног дууссан" гэв.