QR код хуурамчаар ашиглавал эрүүгийн хариуцлага тооцно
12 сарын 29, 2020

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд хуурамч QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох зөрчил гарсаар байна. Мөн хоёр машины дунд нэг QR код ашиглах, огт кодгүй авто машин хөдөлгөөнд оролцох нь тасрахгүй байгаа аж.Тухайлбал, хүргэлтийн үйлчилгээ болон  QR кодыг бусдад дамжуулах,  хуурамч код ашиглах, хувийн такси үйлчилгээ зэрэг зөрчил түгээмэл гарч буй цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тиймээс 17:00-22:00 цагийн хооронд хуурамч QR код ашиглах, мөн бусдад зарвал эрүүгийн хариуцлага тооцохыг Тээврийн цагдаагийн албанаас сануулав.