2020 оны тэргүүний цэргийн штаб тодорлоо
12 сарын 31, 2020

Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2020 онд дэвшүүлсэн “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгын хэрэгжилтийг ханган ажиллаж, жилийн эцсийн тайлангийн хурал хийлээ.Тайлангийн хуралд БХЯ-ны СБТГ-ын  дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, Нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицер, ахлагч нар цахимаар оролцов. Хуралдааны үеэр Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын хамт олон “2020 оны тэргүүний Цэргийн штаб”-аар шалгарч, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оныг “Хууль тогтоомж-иргэн цэргийн харилцааны жил”-ийн зорилгыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн, дэд хурандаа Т.Амартогтох даргатай Баянзүрх, хурандаа Ц.Бямбасүрэн даргатай Сүхбаатар, хурандаа Ж.Даваарагчаа даргатай Чингэлтэй, хурандаа Г.Ялалт даргатай Сонгинохайрхан, хурандаа Н.Энхбат даргатай Налайх, дэд хурандаа Л.Цэрэгбаяр даргатай Баянгол дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабууд тус тус шалгарсан. Мөн нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2020 оны “Ажил мэргэжлийн аварга”-аар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох, Сүхбаатар  дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, хошууч Б.Отгонжаргал, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм  нар тус тус шалгарч аваргын тууз, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс