ЦЕГ: 327 хүн эрүүлжүүлэгдэж, 81 хүн согтуугаар жолоо барив
1 сарын 4, 2021

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.01.03) нийт 2049 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1781 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 15, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 152, хүний биед халдсан 87, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 161 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 327 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 128 тохиолдол гарчээ.