Сайжруулсан шахмал түлшний жин, чанарт эргэлзэх хэрэггүй
1 сарын 5, 2021

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, жинд эргэлзэх хэрэггүй гэдгийг албаныхан хэлж байна. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад мөрддөг стандартыг мөрддөг юм.


Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний 25 кг савлагааны шуудай жижгэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. Энэхүү савлагаа нь 25 кг бөгөөд жин багассан зүйл огтхон ч байхгүй юм. Харин шуудайнд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг байршуулж өгсөн нь иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрт автомат савлагаагаар савладаг бол хангамжийн баазуудад гараар савлаж, хяналтын нярав, чанар шалгагчид өдөр тутамд хяналт тавин ажилладаг юм. Тиймээс түлшний жин, чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийнхан хэлж байна.