ЭМЯ: 103 дугаарт 1361 дуудлага ирж, ЭХЭМҮТ-д 34 хүүхэд мэндэлжээ
1 сарын 6, 2021

ЭМЯ-аас харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаарх хоногийн мэдээ /2020.12.06-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн/-г хүргэж байна.

Тодруулбал, яаралтай  түргэн тусламжийн 103 дугаарт 1361 дуудлага ирснээс 546 нь яаралтай тусламж, 783 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1940 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1968 хүн үйлчлүүлсэн бол
ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 96 мэс засал хийж, ГССҮТ-д 136 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.