Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ E-Mongolia-д орлоо
1 сарын 8, 2021

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia – д Нийслэлийн архивын газрын 13 үйлчилгээ шинээр нэмэгдлээ. Тодруулбал,

  • Ажилласан жил тодорхойлох архивын лавлагаа
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
  • Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
  • Нотариатын лавлагаа олгох
  • Тогтоол захирамжийн лавлагаа олгох
  • Цалингийн лавлагаа олгох
  • Ерөнхий боловсролын сургуулийн шалгалтын лавлагаа олгох
  • Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
  • Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
  • Акт дүгнэлтийн лавлагаа олгох
  • Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
  • Банк санхүүгийн лавлагаа олгох
  • Цагаатгалын лавлагаа олгох зэрэг үйлчилгээнүүдийг та E-Mongolia-с авах боломжтой боллоо.

Үүний зэрэгцээ, E-Mongolia-д дуу яриаг хөрвүүлдэг Chimege систем нэвтэрсэн тул харааны бэрхшээлтэй иргэд www.e-mongolia.mn сайтаар зочилж, үйлчилгээний заавартай танилцах боломжтой болсон бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia дамжуулан төрийн үйлчилгээг саадгүй авдаг байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д өнөөдрийн байдлаар 404,160 иргэн хандаж, төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Иргэн та гэрээсээ гаралгүй орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг цахимаар аваарай.

Мобайл апп:


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.