Цаг агаар: Улаанбаатарт -6 градус хүйтэн байна
1 сарын 23, 2021

Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Нэгдүгээр сарын 23-ны 20.00 цаг хүртэл нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.