Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрчээ
1 сарын 26, 2021

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрч, 1,264 тээврийн хэрэгслээр 4,085 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 6,688 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.