ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
1 сарын 27, 2021

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байв.

Энэ талаар байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан. Ийнхүү санал хураалтад оролцсон 14 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.