Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу хоёрдугаар сарын 10-наас олгоно
2 сарын 9, 2021

Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын олголтууд хэзээ хийгдэх талаар мэдээллийг ХНХ-ын сайд фэйсбүүк хуудастаа оруулжээ.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг хоёрдугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
  • Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 9-нөөс олгож эхэлсэн.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу хоёрдугаар сарын 10-наас олгоно.
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ хоёрдугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.

Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай.