PCR шинжилгээ авч буй цэгүүд, ажиллах цагийн хуваарь
3 сарын 1, 2021

Нийслэлийн 9 дүүрэгт коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээний цэгүүдийн байршил болон ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Та шинжилгээ өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очихыг холбогдох албаныхан санууллаа. PCR шинжилгээ үнэгүй хийгдэнэ. 1800-1200 тусгай дугаарыг 20 мэдээллийн ажилтан 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.