Гуравдугаар сарын 9-нд 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна
3 сарын 8, 2021

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Маргаашаас вакцинжуулалтын ажил нэлээд өргөн хүрээгээр эрчимтэй явагдана. Гуравдугаар сард эхний ээлжийн 508,000 хүнийг, дөрөвдүгээр сард 500,000 орчим иргэнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Маргааш буюу гуравдугаар сарын 9-нд 15,800 гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулна.

Үүнд:

  • Улаанбаатар Цахилгаан түгээх станцын ажилчид,
  • Төрийн үйлчилгээний компанийн ажилчид,
  • Цэвэрлэх байгууламжийн ажилчид,
  • Хил хамгаалах ерөнхий газрын ажилчид,
  • Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид багтаж байна.

Дараа нь, 

  • Гуравдугаар сарын 10-нд Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчид
  • Гуравдугаар сарын 11-нд Боловсролын байгууллагын багш, ажилчид гэх мэтээр төлөвлөгөө гаргаад байна.

Энэ дагуу дүүрэг бүрд байгуулагдсан цэгүүдэд вакцинжуулалтын ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 85 цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрд 10-15 цэгийг байгуулсан” гэв.