С.Амарсайхан: Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ
3 сарын 8, 2021

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, тус хурлаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Хурлаас дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Харин шаардлагатай газруудад хязгаарлалт тогтооно.
  • Вакцинжуулалт маргааш буюу 9-ний өдрөөс өргөн хүрээтэй эрчимжиж эхэлнэ. Өдөрт 15-20 мянган хүнийг 85 цэгт вакцинжуулна.
  • Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтын зөвлөмжийг өгнө.
  • Мөн маргааш 15800 хүнд вакцин хийнэ.
  • Түүнчлэн орон нутаг руу чиглэсэн нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй аж.