Нийт 30243 иргэн эх орондоо иржээ
3 сарын 9, 2021

Өнөөдрийн байдлаар 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6710 буюу нийт 30243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна. Гуравдугаар сард гэхэд 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан авчээ.

Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, 6 нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.