Таван шар орчимд асгарсан шатахууныг саармагжуулж байна
3 сарын 12, 2021

Шатахуун асгарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. "Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна. Шатахуун нь 100 метрийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно" гэв.