Улаанбаатар хотыг гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшинд шилжүүллээ
3 сарын 15, 2021

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлийг хотыг гамшгийн үеийн гуравдугаар түвшин буюу Улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл доорх салбарын үйл ажиллагааг хязгаарлана.

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Баар, /диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн 10-аас дээш хүнтэй сургалт/
  • Соёл урлаг
  • Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хувиас их/
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Дэн буудал
  • Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчин 10-аас дээш хүнтэй/

Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Гэхдээ иргэд бичиг баримтын дагуух байнгын оршин суух хаягтаа буцахыг зөвшөөрөх юм. Түүнчлэн дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг 07:00-22:00 цаг байхаар тогтоож, 23:00-06:00 цагт иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.