Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
3 сарын 16, 2021

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:35 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Дорнод аймгийн Булган сумын иргэд ажиллаж мөн өдрийн 23:20 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 14,000 га талбай шатжээ.


Сэтгэгдэл
Нийт 1

Imarxu (2.57.151.246)

2021-07-05 05:55
Aghxiq - <a href="https://edstrongp.com/">erectile dysfunction treatment</a> Jrpmvx
Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.