Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлжээ
3 сарын 19, 2021

2021 оны гуравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 502 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгджээ.

Гуравдугаар сарын 15-ны өдөр 13.00 цагийн орчимд Архангай аймгийн төвийн Хөгжимт драмын хойд талын асфальтан замд HOWO маркийн автомашины чиргүүл салж, явган зорчигч 13 настай эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон байна. Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 310 зөрчил илрүүлсний 112 нь нийслэлд, 198 нь орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.