Тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ
4 сарын 29, 2021

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ. СБД-ийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.