Автомашины оношилгооны төвүүд өдөр бүр ажиллана
5 сарын 11, 2021

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас уриалав. Өнөөдрийн байдлаар,

  • Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв
  • Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв
  • Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв ажиллаж байна.

Цагийн хуваарь:

  • Ажлын өдрүүдэд 08:30-20:30 цаг
  • Бямба, Ням гарагт 09:00-19:00 цаг

Үнийн тариф:

  • Суудлын машин 22,000 ₮
  • Ачаа, автобус, механизм 33,000 ₮
  • Мотоцикл, чиргүүл 11,000 ₮