519 хүнээс халдвар илэрч, 8 хүн нас баржээ
5 сарын 20, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8133 шинжилгээ хийх явцад 519 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 50618 болж байгаа. 519 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах, нэг нь зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

  • 461 нь Улаанбаатар хотод
  • 52 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 44,391 боллоо.
     Халдварын улмаас 3,896 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 1904
    • Хүндэвтэр - 1343
    • Хүнд - 539
    • Маш хүнд - 110 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 2,075 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Өнгөрсөн хоногт 57-92 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.