Байгалийн гамшигт өртсөн 15 өрх гэртэй болло
5 сарын 24, 2021

Өвөрхангай аймгийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 13,14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ хүрээнд гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, хөнжил, ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомсдолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүллээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.