Исламын шашины "РАМАДАН" сар эхэллээ
5 сарын 17, 2018

Исламын шашинтны “Рамадан” сар өнөөдрөөс эхэлж байна. Сүүлийн жилүүдэд "Рамадан" сарын үеэр террорист халдлага үйлдэх тохиолдол цөөнгүй гарсантай холбоотойгоор лалын шашинт орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна гэж “Ройтерс” мэдээлжээ. Нэг сар үргэлжилдэг “Рамадан”-ы үеэр исламын шашинтнууд махан хоолноос татгалзан мацаг барьдаг. Хүнд хэцүү үед бэрхшээлийг хамтдаа даван туулж, эв нэгдэлтэй байхыг бэлгэдэн лалын шашинтууд нийтээрээ мацаг барьж, мөргөл үйлддэг байна.

Өнгөрсөн оны “Рамадан” сарын үеэр террористууд Афганистан болон Иракт халдлага үйлдэн олон хүний аминд хүрч байсан юм. Исламын шашинт орнуудын аюулаас хамгаалах хүчнийхэн террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс хүмүүс олноороо цугларсан сүм болон худалдааны төвүүд орчимд эргүүл хамгаалалтад гарч, бэлэн байдалд ажиллаж байгаа аж.