2635 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 хүн нас баржээ
6 сарын 19, 2021

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2635 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 91151 болов. Мөн хугацаанд 747 хүн эдгэрсэн бол 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 62472 хүн эдгэрсэн бол 425 хүн уг өвчний улмаас эндээд байна.