Гурван дүүрэгт шинжилгээний цэг ажиллаж байна
6 сарын 20, 2021

Нийслэлийн гурван дүүрэгт өнөөдөр /2021.06.20/ COVID-19 шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авах аж.

  • Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай 

Мөн Улсын онцгой комиссын шийдвэрээр Covid-19 халдварын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлжээ. Үүний дагуу ЭМЯ-ны дэргэд эмнэл зүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн нэгдүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгөх аж. Харин эмнэл зүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид хоёр ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна.