2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ
6 сарын 21, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11295 шинжилгээ хийх явцад 2268 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 95819 болж байна. 2268 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 

  • 1404 нь Улаанбаатар хотод
  • 864 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247 хүн эдгэрэн гарсан бол 108 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 7757
    • Хүндэвтэр - 2993
    • Хүнд - 1169
    • Маш хүнд - 226 хүн байна.

    Гэрийн хяналтад 19734 хүн байгаа. 

    Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барсан. Мөн КОВИД-ын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.