12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна
6 сарын 27, 2021

Covid-19-ийн халдварын тархалт өдгөө вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийг хамрах нь идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тиймээс зургадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Covid-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхлэх юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэж дүгнэжээ. Энэ дагуу маргаашнаас зорилтот насны хүүхдүүдийг вакцинжуулах аж.

Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Файзер" вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаа хийж, 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.